Чингэлтэйн нөхөн сонгууль дуучид, бөхчүүдийн “улс төр”-д цэг тавьлаа
Dandaa.mn 2009-10-22 Улс төр Улс төр
  •  
  • |
  • |
  • |
  • |
  • |
  •  

УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд дуучин С.Жавх­­­­лангийн төлөө 1690 сон­гогч саналаа өгсөн нь нийт са­налын 3,84 хувийг эзэлж бай­гаа юм. Ард түмний дунд хам­гийн эрэлттэй дуучин гэж тоо­цогддог түүнийг харин ард түмэн нь улс төрд ороод юу хийх вэ гэж үзсэн бололтой. Ерөнхийдөө урлаг, спортынхныг улс төрөөс ангид байх ёстойг ард түмэн сонгол­тоо­роо баталлаа бус уу.

Урлаг гэдэг нь ард түмнийг хөгжөөн баясгах хэрэгсэл мөн. Тиймээс урлаг урлагаараа л байх ёстой. Мөн спорт спортоо­роо л байх нь зүйтэй. Улс төрд энэ бүхэн хэт хол. Улс төрд сэт­гэл хөдлөл, хөгжөөн баясал байх ёсгүй.

Гэтэл үүнийг ойлгосонгүй юу, С.Жавхланд нэр дэвшсэн нь таалагдсан бололтой. “Увсаас нэр дэвшинэ” гэж томров. Гэх­дээ ард түмнийг басаж болохгүй. Тэд улс төрд хэнийг оруулахаа мэднэ.

Сонгуулийн өдөр сонгогч­доос хэний төлөө саналаа өгөв гэж асуухад нэгэн иргэн “Инээ­дээ барьж ядаад Самандын Жавхланд өгчихлөө” гэж байсан юм. Тэгснээ “Худлаа, худлаа. Р.Бурмаагийн төлөө л өглөө” гэж зал­руулав. Эндээс юу харагдав гэ­хээр, өнөөдөр улс төрийн өн­дөрлөгт хэнийг гаргах вэ гэдгийг ард түмэн ялгаж салгаж чаддаг болжээ. Анхнаас нь дуучин хүн УИХ-д орно гэдгийг ард түмэн дуртай хүлээж аваа­гүйг бид мэднэ.

Зөвхөн С.Жавхлан гэлтгүй ард олон урлаг, спортынхныг гаргах нь ямар “гамшиг”-тай байдгийг мэднэ. Өнөөдөр даян аваргыг өндөрлөгт гаргачихаад монголчууд юу хүртсэн бэ гэдэг сонин. Хариулт олдохгүй гэвэл яах уу. Мөн энэ зунжингаа до­пинг хэрэглэсэн, хэрэглээгүй гээд хэрүүл их явлаа. Тэгсэн аварга Г.Өсөхбаяр яав. “Ард түмний өмнө нүүрээ хийх газар­гүй боллоо” гэж сүржигнээд л хэвлэлийн хурал хийж байсан. Сүүлийн жилүүдэд давснаасаа унасан нь их байсан бөхийг гэнэт түрүүлэхээр ард түмэн гайхсан нь ойлгомжтой. Тиймээс ч допинг хэрэглэсэн байх магадлалтай гэж сэжиглэсэн нь буруу гэж үү. Эндээс харин харагдсан нэг юм нь мань эр улс төр рүү орох хүслээ шууд бусаар илэрхийл­сэн явдал. Ердөө “Би улс төрд орох гэж байгаа. Харин үүнээс өмнө гарч байгаа энэ яриа саад болж байна” гэх шиг сонсогдсон. Өнгөрсөн жил Гуанжуд болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд ямар ч шагналгүй үлдэх дээ ард түм­нээс ичиж байна гэсэн бил үү. Ард түмнийхээ өмнө нүүрээ хийх газаргүй боллоо гэж хэлсэн үгнээс улс төрд орох бодолтой байгааг нь ойлгож болно.

Өнгөрөгч жил УИХ-д нөгөө “үүргэвчтэй аялал”-ын Г.Ганхүү нэр дэвшвээ дээ. Г.Ганхүү бол бас л урлагийн хүн. “Шар айраг” гэж хамтлаг байгуулаад л… Сонгуулийн үеэрээ метро гэж баахан худлаа ярьсан. Энэ яриаг нь Д.Сумьяабазар, Ц.Анандбазар (“Сод-Монгол”-ын захирал), НИТХ-ын дарга Т.Билэгт дэм­жээд, бөөн юм болов. Гэтэл мет­рог байгуулах стандарт бай­даг. Ойрын 20 жилдээ манайд хэрэг­жих боломжгүй гэж яригдаж бай­гаа. Улс төрөөс ангид ууланд авираад явж байх нь ард түмэнд илүү сонирхолтой дог шүү.

Д.Сумьяабазар хүртэл улс төр рүү хэлбийсэн нэгэн. Сон­ги­но­­хайрхан дүүргээс Нийс­лэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд “шургалж” чадсан. Гэх­дээ яах гэж гэдэг нь сонирхолтой байс­ныг нуух юун. Бизнес бол улс төрөөс ангид шүү дээ, аварга аа.

Улс төрөөр өвчилж байгаа хүн олон бий. Жагсаалт нь ёстой хөвөрч өгнө. “Номин талст”-ын Хаянаа, дуучин Д.Энхзул, гавьяат дуучин Ч.Бат-Эрдэнэ (“Ко” хочтой) морин хуурын Ц.Батчулуун гээд урлагийнхнаас нэрлэж болно. Мэдээж спор­тынх­ноос улс төрд үнэхээр ам­жилттай “шургалж” чадсан нь Б.Бат-Эрдэнэ аварга мөн боловч сагсчин Ц.Шаравжамц Ерөнхий­лөгчийн сурталчилгааг хийж яваад МАХН-ын нэг томоохон “мест” дээр очсон нь бас анхаа­рал татна. МАХН-ын ёлконы тоглоом юм уу гэж санагдана.

Ард түмэн энэ бүхнийг мэддэг тул саяын Чингэлтэйн сонгууль энэ бүхэнд цэг тавилаа бус уу. Тиймээс та бүхнийг цэнхэр дэлгэцээрээ харж явахыг л ард түмэн хүснэ үү гэхээс мебель ширээн дээр тохойлдон хууль, энэ тэр ярихыг чинь харахыг хүсэхгүй байна гэнээ, ард түмэн чинь.

 

Б.УЯНГА

 

URL
мэдээллийн эх сурвалж
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Зочидын сэтгэгдэл (3)
  • Зочин      123.120.61.XXX
    www.shildeg.mn
    [ Хариулах ]
  • Зочин      202.131.233.XXX
    unen l yum bichsen bna
    [ Хариулах ]
  • incho      218.39.149.XXX
    unen sh de ene duuchid bohchuud uls tordoo oroh ni arai bish yumaa. ta nar oorsdoosoo ich l de zugeersaihan duugaa duulaad chaddag yumaa hiiij yavah ni deer sh de Javhlaa, Batbayr guai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    [ Хариулах ]
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай вэб сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Холбоотой мэдээ
Холбоотой видео
Холбоотой зураг
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншигдсан