Монгол дээлийг дэлхийн соёлын өв соёлд бүртгүүлэхээр боллоо

Хятадууд Хөөмийг Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгүүлснээс хойш монгол дээлээ алдчих вий гэх айдас монголчуудын дунд төрөх болсон. Тиймээс уншигч, сэтгүүлч, мэргэжилтнүүд хамтран “Дээлтэй Монгол” хөдөлгөөнийг байгуулж, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өв соёлоо хадгалж, хамгаалж үлдэх талаар төр олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан билээ. Энэ дуулианаар Юнескогийн Монголын үндэсний комиссоос Монгол дээлээ Дэлхийн өвийн хороонд бүртгүүлэхэд холбогдох бүхий л судалгааны ажлыг хийх хүсэлтийг “Монгол костьюмс” ХХК-д тавьсан байна.

Тус компани нь дээл гэдэг утгаар нь бус Монгол хувцсыг хийх аргачлал, технологиор нь Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр судалгааныхаа ажлыг хийж эхлээд байгаа аж. Энэ оны зургадугаар сар хүртэл тус компани Монгол хувцасны урлалын талаар мэдээлэл, баримтаа бэлэн болгож Юнескогийн Дэлхийн өвийн хороонд хандах нь ээ. "Дээлтэй Монгол" хөдөлгөөний залуусын хүчин чармайлтаар бий болсон нийгэм дэх өв соёлоороо бахархах давалгаагаар сүүлийн өдрүүдэд үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн захиалга илт өсжээ. Өмнөх жилүүдийн цагаан сараар ахмад настнууд голцуу дээл хийлгэн өмсдөг байсан бол энэ жил залуучууд, хүүхдүүдийн хувцасны захиалга маш ихээр өссөн байна.

Мөн түрүүчийн жилүүдэд монголчууд элдэв чамин загвар бүхий дээл хэлбэрийн хувцас хийлгэх захиалга ихээр өгдөг байсан бол энэ жил жинхэнэ монгол үндэсний дээлний захиалгыг өргөн өгч байгаа гэнэ. Мөн луу, барын хээтэй торгоноос татгалзсан монголчуудын эрэлтээр бөс бараа нийлүүлэгчид усан, үүлэн, алхан, цэцгэн гэх мэт гүн билэгдэл бүхий зөөлөн хээтэй торгыг өргөн оруулж ирсээр байгаа аж. "Дээлтэй Монгол"-ын үйл ажиллагааг ийнхүү түмэн олон дэмжиж, дор дороо үндэснийхээ өв соёлоор бахархах эрмэлзлэлийг сэтгэл зүрхэндээ бий болгож байгаа нь талархууштай.

http://www.deelteimongol.com

URL
мэдээллийн эх сурвалж
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Зочидын сэтгэгдэл (5)
  • Mongol      188.195.169.XXX
    Huraa! yamar saihan medee we! Mongol gedeg ner ene delhiid badrah boltugai!
    [ Хариулах ]
    • Зочин      188.195.169.XXX
      mongol huuhnuud zarailag, mongol huwzas saihan, mongol uls saihan
      [ Хариулах ]
  • Зочин      180.235.166.XXX
    манай төр,засаг дэндүү байна,хятадыг муулах хэрэгүй,бид өөрсдөө ямар тэнэг мангар мал байгааг энэ жишээ маш тод харуулж байна
    [ Хариулах ]
  • stranger      124.158.85.XXX
    Ene zurgan dr bga huvtsas, chimegleliig hereglej uzmeer bn. Bas Dariganga styliin huvtsas umsch uzmeer bn. Ydaj tiim prokat bgd uu?
    [ Хариулах ]
  • OYUNA      85.252.69.XXX
    Ta bugdedee mash ih bayarlaj bn Tiimee Mongolchuud bid hamgaalahgui yum bol hen gej DEELTEI MONGOL- iin hamt olond mash mash ih bayarlaj bn
    [ Хариулах ]
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай вэб сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Холбоотой мэдээ
Холбоотой видео
Холбоотой зураг
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншигдсан