© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Улаанбаатар

Д.Баттулга:Хот үргүй зардлаа танаж, онцгой байдалд анхаарах хэрэгтэй.

НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2020.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар оролцлоо.

Мэдээллийн эхэнд эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед шаардлагагүй хөрөнгө, мөнгөө танах хэрэгтэй гэдгийг хэллээ. Түүнчлэн энэ хүрээндээ Хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгагаа мэдэгдсэн юм. 

Энэ үеэр НИТ-ын төлөөлөгч Д.Баттулга: "Хотын хэрэггүй зардлыг танах хэрэгтэй. Харин ч өнөөгийн нөхцөл байдалтай уяж, эрүүл мэндийн ажилтнуудаа анхаарах ёстой. Бүх зүйлээ улсын нуруун дээр тохчихоод нийслэл зүгээр суугаад баймааргүй байна. Тиймээс олон сар ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах шаардлагатай байна. Тэднийг дутагдаж байгаа тоног техникээр нь хангамаар байна. Мөн мэргэжлийн хяналт, цагдаагийн ажилтнаа урамшуулж, дэм үзүүлэх хэрэгтэй байна" хэмээн тодотголоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [150.129.141.127] 2020/04/17
za chi dut ter uedee chi hiihgui yasiin ui ch hiigeegui hamag mongoor ni kazino toglochihood odoo hun hiiheer 1 ih uhaantai tsarailaad hereggui ,chamaig olon jil harsan chinii chadal hurehguin bilee tegehdee chi Bat-uuleesee hamaagui deer,tsaad buriad buzar chin ur huuhedteigee gal golomttoigoo luivarchin hun,hotiin dargiin suudliig ashiglaad ih ch mongo gulguulsandaa
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..