© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Эдийн засаг

Жижиг, дунд бизнес эрхлэгч байгууллагуудыг энэхүү судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1970 оноос хойш тус улсад тогтвортой, хамтын оролцоотой аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ. Дэлхий дахинаа хурдацтай тархаад буй Ковид-19 цар тахалд хэдэн сая хүн өртөөд байгаа энэ үед ЮНИДО нь Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын бусад түнш байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд болон судалгаа, сургалтын байгууллагуудтай ойр хамтран ажиллаж байна.

 

Дэлхийн эдийн засагт уг цар тахлын үзүүлэх сөрөг нөлөө, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү хүнд цохилт болж байгааг олон улсын байгууллагуудын судалгааны үр дүнгүүд харуулж байна.

Иймд ЮНИДО нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Ковид-19 цар тахлын Хөнгөн ба хүнсний аж үйлдвэрлэлийн салбар дахь аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа” -г яаралтай хийж холбогдох зөвлөмжүүдийг Засгийн газарт хүргүүлэх, шаардлагатай дэмжлэгүүдийг оновчтой тодорхойлохоор ажиллаж байгаа тул эдийн засгийн салбарын чухал төлөөлөл болсон жижиг, дунд бизнес эрхлэгч байгууллагуудыг энэхүү судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Судалгаанд https://forms.gle/U99gio6gEsQ3w78C8 хаягаар орох бөгөөд 2020 оны 5-р сарын 15-ны дотор бөглөнө үү.

Асууж тодруулах зүйл гарвал 70180180 утсаар болон m.gungaa@unido.org хаягаар холбоо барина уу.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..