© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 28, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

Covid-19  халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, 5.876 сая хүн өвчилж, 360 мянган хүн нас барж, 2.5 сая хүн эдгэж, 2.9 сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д гарч байгаа өвчлөлийн ихэнх нь Москвад бүртгэгдэж байна. Нэг хүн хоёр өдрийн хугацаанд нэг удаа дэлгүүр, эмийн сан орох эрхтэйгээр зохицуулалт хийлээ. Манай улсад өчигдөр /2020.5.28/ 289 хүн ажиглалтад шинээр орж, 1908 хүн яг одоо ажиглалтад байна.

ЗӨСҮТ-ийн баг ОХУ-аас ирсэн 230 зорчигчийн 690 ачаа тээшинд эцсийн халдваргүйтгэл хийсэн. Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 448 дуудлага ирсэн. Шуурхай аппликейшинд 17 хүн холбогдон мэдээлэл авсан. Өчигдөр ДЭМБ-ын онлайн хуралд Д.Сарангэрэл сайд уригдаж, туршлагаасаа хуваалцсан.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д 19600 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1500 хүн нас барлаа. Халдвар Бразиль, Перу, Чили улсуудад их байна. ОХУ-д нийт халдвар 379 мянгад хүрч 4100 гаруй хүн нас баржээ. Өчигдөр Москвад 76 нас баралт бүртгэгдсэн. БНСУ-д халдвар нэмж бүртгэгдээд байгаа учраас ирэх сарын 14-нийг хүртэл Сөүл, Инчеон гэх мэт томоохон хотуудад соёл үйлчилгээний газруудыг түр хаах шийдвэр гаргасан. Хөл хориог гэнэт сулруулах нь өвчлөл дахин сэргэх, хоёр дахь давлагаа гарах шалтгаан болж байгаа аж. БНХАУ-д нас баралт нэмж бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

Энэ сарын 28-нд ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 369 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 351-д вирус илрээгүй, 18 хүнд  Covid-19 илэрлээ. Тухайлбал, энэ сарын 28-нд Алтанбулагийн боомтоор вагоноор ирсэн 230 хүний шинжилгээнд дээрх хариу гарлаа. Эдгээр хүмүүс нь 19-52 насныхан бөгөөд 11 нь оюутан. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, 136 нь одоо эмчлэгдэж байгаа, биеийн байдал хөнгөн 121 хүн, хүндэвтэр 15 хүн байна. Жирэмсэн хоёр, хавдартай нэг хүн ХӨҮСТ-д эмчлэгдэж байгаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..