© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Нийгэм

" 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг сонгуулийн дараа 00:00 болгоно"

Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон нийслэлийн Засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон.

Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод согтууруулах ундааг худалдахгүй.

"70 мянга орчим согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн"

Дээрх захирамжийн дагуу цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт тавин ажиллана гэдгийг НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээллийн үеэр хэллээ.

Мөн тэрбээр "Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянга орчим гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлт юм.

Түүнчлэн өмнөх захирамжийг зөрчсөн 280 гаруй ААН-ийг хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд 70 гаруй ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Зургаадугаар сарын 30-ныг хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллаж байна.

Ийм үед хууль тогтоомжийг мөрдөхийг хүсэж байна" гэсэн юм.

"22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг сонгуулийн дараа 00:00 болгоно"

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнөөдрийн захирамжаар номын сан зэрэг газрын үйл ажиллагаа нээгдэж байна. Өмнө нь хаагдсан ААН-үүдэд үйл ажиллагаагаа сэргээхэд юуг анхаарах талаар зөвлөмжүүд хүргэсэн.

Зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр НМХГ-аас хяналт тавина.

Мөн сонгуулийн өдрүүдэд захирамж зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох төдийгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээ авна.

Одоо 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг сонгуулийн дараа 00:00 цаг хүртэл ажиллахаар болгож байгаа.

Үүнтэй холбоотойгоор хэт төвлөрөл үүсгэж, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг зөрчихгүй байхыг анхааруулж байна" гэсэн мэдээлэл өглөө.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..