© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 16, Мягмар
Улаанбаатар °C
Эдийн засаг

БНХАУ-ын Эрээн боомт Монголын талаас тээврийн хэрэгсэл орохыг хориглов

Монгол Улс  урд хөршөөс хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авдаг.  Тэгвэл Монголд Covid-19 халдварын тохиолдол өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятад улс болгоомжилж эхэлжээ.

Тодруулбал, Хятадын Эрээн боомт нь гуравдугаар сарын 21-ний өдрөөс хоосон тээврийн хэрэгсэл, гуравдугаар сарын 25-ны өдрөөс ачаатай тээврийн  хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхаар хориг тавив. Өнөөдрийн байдлаар албан ёсны тайлбар болон монгол талаас хэзээнээс тээврийн хэрэгсэл оруулж эхлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Ямартай ч  дээрх асуудлыг  Засгийн газар өнөөдрийн /2021.03.31/  хуралдаанаар  хэлэлцэх төлөвтэй байна. Хэрэв энэ  асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол  барааны үнэ өсөх эрсдэлийг дагуулах юм. Эхнээсээ импортоор хүнс оруулж ирдэг компаниуд нийлүүлэлтэд тасалдал үүсэх магадлалтайг сануулаад эхэлжээ. Бид энэ асуудлыг тодруулан эргэн мэдээлэх болно. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..