© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 19, Мягмар
Улаанбаатар °C
Эдийн засаг

Сурвалжлага: Ченжүүд малчны хотноос 130 мянгаар ноолуур авч эхэлжээ

Тус захад арьс, ширнээс их юм алга.  Ченжүүд нь үйлчлүүлэгчээ хүлээсэн шигээ сууцгааж байхтай таарав.

Хахир хатуу өвлийг өнтэй давж хавартай дөнгөж золгож буй малчид ямаагаа самнахыг урьтал болгохгүй байгааг худалдаачид хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр ченжүүд газар дээрээс нь ноолуур худалдаж авах нь арай хямд байдаг бололтой.  Тиймээс ченжүүд төв болон зүүн аймгуудаар өөрсдөө унаатайгаа явж жаахан ноолуур түүж байгаа аж. Мөн өнгөрсөн жил ноолуур 160-180 мянган төгрөг хүрч байсан бол энэ жил төв аймгийнх 120-130 мянга, баруун аймгийн ноолуур  130-135 мянга, зүүн аймгийнх 140-150 мянган төгрөгийн ханштай байна.

МАЛЧИД ИХЭНХ ОРЛОГОО НООЛУУРААС ОЛДОГ УЧИР ҮНЭД ОРОХЫГ НЬ ХҮЛЭЭДЭГ

Статистик мэдээллээр, Монгол Улс 27 сая гаруй тоо толгой ямаатай бөгөөд дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг бэлтгэдэг. Үүнийг дагаад малчид нийт орлогынхоо 60-70 хувийг ноолуураас бүрдүүлдэг учир хямд биш үнэд орсон цагт нь худалдахаар "хав дарах" нь бий. Тиймээс ноолуурын эрэлт дөнгөж эхэлж, үнэ ханш нь тогтоогүй байгаа энэ үед малчид самнасан ноолуураа зарах хүсэлгүй байдаг аж.

Энэ жилийн хувьд ноолуурын ханш өнгөрсөн жилийнхээс төдийлөн өсөхгүй болохыг ченжүүд хэллээ.

"Эмээлт" захын ихэнх хашааны гадна "Ноолуур авна" гэсэн самбар байх ч тоотой хэдхэн газар ноолуур авч байв. Одоо ноолуур 130-150 мянган төгрөгийн үнэтэй хэрнээ нийлүүлэлт нь ч,  эрэлт нь ч ховор учраас авах цэг ч цөөхөн байна. Дөрөвдүгээр сараас ноолуур самнах ажил эрчимжиж ханш ч шинээр тогтоно гэв.

Цаг агаар хүйтэрч, ихэнх нутагт цагаан, харын зуд болсон учир мөнгөгүй болсон малчид ноолуураа орон нутгийн ченжүүдэд өгч байгаа талаар “Эмээлт” захын ченжүүд мөн хэллээ.

Тэд "Зудтай холын аймгуудаас  килограмм ноолуураа үнэд хүргэх гээд унаа, түлшнийхээ зардалд "шатаж" байхаар гэрээсээ ноолуураа зарах нь илүү дээр. Бидний хувьд килограмм ноолуурыг очиж авбал 110-125 мянган төгрөгөөр авч байна. Нэг өдрийн дотор ханш нь унах эрсдэлтэй учир их хэмжээний ноолуур хадгалаад байх боломжгүй. Тиймээс дотоодын үйлдвэрүүд хэзээ авах бол гэж хүлээлгүй Хятад руу  хурдан гаргахыг хичээдэг. Гэхдээ одоо ноолуурын цаг болоогүй. 4-5 сард л бужигнана” гэв.

 
 
 

ЗУРХАЙ

2023/03/23

ДОЛЛАР (USD)

USD - Доллар3,527.38

УЛААНБААТАР

-10°C
 

Сурвалжлага: Ченжүүд малчны хотноос 130 мянгаар ноолуур авч эхэлжээ

С.Ундармаа
С.УНДАРМАА
Сурвалжлага: Ченжүүд малчны хотноос 130 мянгаар ноолуур авч эхэлжээ

Зүүн бүсийн аймгууд ямаагаа самнаж эхэлснээр цахим хуудаст “Ноолуур өндөр үнээр авна” зар ихэсчээ. Харин түүхий эдийн гол зах  “Эмээлт” хөл хөдөлгөөн бага байлаа.

Тус захад арьс, ширнээс их юм алга.  Ченжүүд нь үйлчлүүлэгчээ хүлээсэн шигээ сууцгааж байхтай таарав.

Хахир хатуу өвлийг өнтэй давж хавартай дөнгөж золгож буй малчид ямаагаа самнахыг урьтал болгохгүй байгааг худалдаачид хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр ченжүүд газар дээрээс нь ноолуур худалдаж авах нь арай хямд байдаг бололтой.  Тиймээс ченжүүд төв болон зүүн аймгуудаар өөрсдөө унаатайгаа явж жаахан ноолуур түүж байгаа аж. Мөн өнгөрсөн жил ноолуур 160-180 мянган төгрөг хүрч байсан бол энэ жил төв аймгийнх 120-130 мянга, баруун аймгийн ноолуур  130-135 мянга, зүүн аймгийнх 140-150 мянган төгрөгийн ханштай байна.

МАЛЧИД ИХЭНХ ОРЛОГОО НООЛУУРААС ОЛДОГ УЧИР ҮНЭД ОРОХЫГ НЬ ХҮЛЭЭДЭГ

Статистик мэдээллээр, Монгол Улс 27 сая гаруй тоо толгой ямаатай бөгөөд дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг бэлтгэдэг. Үүнийг дагаад малчид нийт орлогынхоо 60-70 хувийг ноолуураас бүрдүүлдэг учир хямд биш үнэд орсон цагт нь худалдахаар "хав дарах" нь бий. Тиймээс ноолуурын эрэлт дөнгөж эхэлж, үнэ ханш нь тогтоогүй байгаа энэ үед малчид самнасан ноолуураа зарах хүсэлгүй байдаг аж.

Энэ жилийн хувьд ноолуурын ханш өнгөрсөн жилийнхээс төдийлөн өсөхгүй болохыг ченжүүд хэллээ.

"Эмээлт" захын ихэнх хашааны гадна "Ноолуур авна" гэсэн самбар байх ч тоотой хэдхэн газар ноолуур авч байв. Одоо ноолуур 130-150 мянган төгрөгийн үнэтэй хэрнээ нийлүүлэлт нь ч,  эрэлт нь ч ховор учраас авах цэг ч цөөхөн байна. Дөрөвдүгээр сараас ноолуур самнах ажил эрчимжиж ханш ч шинээр тогтоно гэв.

Цаг агаар хүйтэрч, ихэнх нутагт цагаан, харын зуд болсон учир мөнгөгүй болсон малчид ноолуураа орон нутгийн ченжүүдэд өгч байгаа талаар “Эмээлт” захын ченжүүд мөн хэллээ.

Тэд "Зудтай холын аймгуудаас  килограмм ноолуураа үнэд хүргэх гээд унаа, түлшнийхээ зардалд "шатаж" байхаар гэрээсээ ноолуураа зарах нь илүү дээр. Бидний хувьд килограмм ноолуурыг очиж авбал 110-125 мянган төгрөгөөр авч байна. Нэг өдрийн дотор ханш нь унах эрсдэлтэй учир их хэмжээний ноолуур хадгалаад байх боломжгүй. Тиймээс дотоодын үйлдвэрүүд хэзээ авах бол гэж хүлээлгүй Хятад руу  хурдан гаргахыг хичээдэг. Гэхдээ одоо ноолуурын цаг болоогүй. 4-5 сард л бужигнана” гэв.


Мөн ченжүүд "Томоохон, бренд болсон үйлдвэрүүд хямд үнэтэй байсан ч ноолуурыг "Эмээлт" захаас авдаггүй. Нэрийг нь хэлэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй гэж гомдоллодог" гэлээ.

“Эмээлт" захын ченжүүд бүдүүн ширхэгтэй говийн ноолуурыг хямд, нарийн ширхэгтэй зүүн аймгийн килограмм ноолуурыг 20-30 мянган төгрөгөөр илүү үнээр авдаг байна. Зүүн аймгуудын ноолуур чанартай байдаг учраас ийнхүү илүү үнээр авдаг аж.

120-150 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НООЛУУР АВНА ГЭДЭГ ҮНЭТЭЙ

Гуравдугаар сараас хойш төвийн бүсийн ноолуурын ханш өсөөгүй, харин зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ноолуурын ханш тодорхой хэмжээнд нэмэгджээ. Ченжүүдийн хэлж байгаагаар өдийд ноолуур 120-150 мянган төгрөгөөр авна гэдэг үнэтэй байна. Өнөөдрийн байдлаар “Эмээлт”-д:

  • Хонины нэхий- 500, өлөн 2500 төгрөг,
  • Ямааны арьс- 30-37 мянга,
  • Үхрийн шир- 5-8 мянган төгрөг,
  • Тэмээний шир- 25 мянган төгрөг,
  • Адууны шир- 12-15 мянгаар авч байна.

Монголын ноос, ноолуурын холбооноос өгсөн мэдээллээр “Ноолуурын үнэ дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай байдаг. Эрэлт, хэрэгцээ их байвал мэдээж үнэ өндөр байна. Өнгөрсөн жилийн хувьд самнасан ноолуурын үнэ харьцангуй өссөн. Энэ жил ч мөн эерэг хүлээлтүүд байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд ноолуурыг зах зээлийн үнээр л авдаг. Харин зах зээлийн үнэтэй уялдахгүй хатуу үнийн босго тавьснаар малчдад ч, үйлдвэрлэгчдэд ч ашиггүй байсныг 2020-2021 оны гашуун туршлага харуулсан. Энэ жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, ноолуурын салбарт эерэг хандлагууд гарна гэдэгт итгэлтэй байна. Бидэнд нэн тэргүүнд ноолуурын салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд эрхзүйн оновчтой зохицуулалт, цогц бодлого зайлшгүй шаардлагатай байгаа” гэсэн юм.

ЗАРИМ АЙМАГТ НООЛУУРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Хөдөө аж ахуйн бирж аймгуудад ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу ноолуур хамгийн түрүүнд гардаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болсон байна. Тодруулбал, Дорнод аймагт гуравдугаар сарын 27, 29, 31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27-31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3, 5, 7-нд зохион байгуулахаар товложээ. Дуудлага худалдааны товыг тогтоохдоо тухайн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцсөн байна.

Нэг аймагт дунджаар тав хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулах аж.

Энэхүү дуудлага худалдаа малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гээд сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны  журмын дагуу явагдах юм байна. Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн, биржийн клирингийн дансанд нэг сая төгрөгийн дэнчин байршуулж, баталгаажуулалтаа хийх ажээ. Ийнхүү төлбөр тооцооны болон дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох зэрэг эрсдэл үүсэхээс хамгаалж буй юм байна.

Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс нэг цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай ажээ.

Мөн нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой юм байна. Ийнхүү малчид заавал ченжүүдэд ноолуураа зарах бус дуудлага худалдаагаар дамжуулан үнэ хүргэх боломж байгааг ч салбар яаснаас онцолж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..