© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 26, Баасан
Улаанбаатар °C
Улс төр

Ж.Батзандан: С.Баяр 7 сарын 1-ээр олон залуу буудаж алсан шигээ ахиж буудна гэвэл том андуурч байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр "УИХ-ын чуулган завсарласан байгаа тул гишүүд байхгүй байх шиг байна. Гэхдээ мэдээлэл өгөх үүрэгтэй тул миний бие мэдээлэл хийж байна. Би өнгөрсөн онд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу Нээлттэй сонсгол зохион байгуулсан. Б.Хурц нь Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль бусаар Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлэхэд гар бие оролцсон. Энэ мэт асуудлаас үүдэж Б.Хурц намайг худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн байсан. Гэтэл шүүхээс Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Гэхдээ няцаалт хийх ёстой гэсэн хоёр үзүүртэй шийдвэр гаргасан байна. Б. Хурц нь хэдэн хамтрагчийн хамт Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлсан нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас би энэ асуудалд няцаалт хийхгүй. Түүнчлэн Б.Хурцтай холбоотой, түүний ах дүүтэй холбоотой тамхины наймааны хэрэг зэрэг олон мэдээлэл надад бий. Үүнд би няцаалт хийвэл хууль зөрчсөн болно. Би шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа тул давж заалдах болно. Би авлигачдын шүүхэд итгэхгүй, ард түмний шүүхэд итгэнэ. Удахгүй авлигачдын шүүх  татан буугдаж, ард түмний шүүх гарах болно.
 
Дараагийн асуудал бол С.Баяртай холбоотой асуудал юм. Баяр гуай надад багагүй гомдсон захидал битүүний өдөр явуулсан байсан. Жаст банк Стандарт банктай байгуулсан гэрээ С.Баярын үед л хийгдсэн байгаа юм. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиа мэддэг хүн баймаар даа. Засгийн газрын Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн байгаа. Гэтэл би мэдэхгүй гэдэг хариулт хэлэх юм. Тухайн үеийн Эрдэнэтийн захирал н.Ганзориг бол С.Баярын шууд томилгооны хүн. Хан ресурсын асуудлаас болж Монгол 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, "Жаст"-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Би цагаан сарын өдрүүдэд ахмад хүнтэй маргалдахгүй гэж сар шинэ хуучрахыг хүлээж байгаад ийн мэдээлэл хийж байна.” гэлээ.   
Г.Цэнд-Аюуш

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..