© Dandaa.mn. 2011-2021
5-р сарын 18, Мягмар
Улаанбаатар °C
Улаанбаатар

" Талийгаач эмэгтэйн нөхрийг саатуулж, мөрдөн шалгаж байна"

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдөр /2021.03.19/хүн нас барсан хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү 15.00 цагаас мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элизабет" хотхоны 214 байрнаас хүн унаж, нас барсан гэсэн дуудлага өнөөдөр 12.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач 38 настай тус хотхонд оршин суудаг эмэгтэй байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад янз бүрийн таамаг мэдээллүүд гарч байна. Тийм учраас товч мэдээлэл өгье. Талийгаач гэр бүлийн хүнтэйгээ гэр бүлийн маргаантай байсан гэдэг мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор түүний нөхөр болох 39 настай иргэнийг саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тус хороонд болж байгаа жагсаал, хууль бус ажиллагаа болж байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр улбар шар төвшинд шилжсэн. Энэ үед олныг хамарсан жагсаал цуглаан хийх нь хуулиараа хориотой. Тэгэхээр иргэд олон нийт, сэтгүүлчдээс хүсэхэд энэ хэргийн талаар эцэслэн нотлогдоогүй мэдээлэл өгөхгүй байхыг хүсье. Талийгаач хөл хориог эсэргүүцэж, жагсаалд оролцож байсан гэдэг нь тогтоогдоогүй" гэв.

Мөн тэрбээр тусгаарлах байранд байсан иргэн цонхоор унаж, нас барсан иргэний хэргийн талаар мэдээлэхдээ "Хэргийн газар хийсэн урьдчилсан үзлэгээр цонхоор даавуу унжуулж, боосон байсан. Тухайн иргэн гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Дүүргийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Шаардлагатай гэж үзвэл прокуророос зөвшөөрөл авч хэргийн талаар мэдээлэх ёстой" гэсэн юм.

"ЭЛИЗАБЕТ" ХОТХОНООС ХҮН УНАЖ, НАС БАРСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА"

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Элизабет" хотхоноос хүн унаж нас барсан хэрэг өнөөдөр /2021.03.19/ гарчээ. Одоогоор хэргийн газарт цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт явуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Яг одоо хэргийн газарт үзлэг хийж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Тус хотхоны хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт энэ сарын 17-21-нийг хүртэлх тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа юм. Мөн хязгаарлалтын хугацаанд архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..