© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Эдийн засаг

Цар тахлын эрсдлээс хамтдаа урьдчилан сэргийлье

Улсын онцгой комиссын даргын 3-р сарын 26-ны өдрийн тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг байгуулагдаж, зах, худалдааны төв хариуцсан бүлгийн даргаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан томилогдсон. Ажлын хэсгийг ахалж, ажлын хэсгийн МХЕГ болон ЦЕГ-ын бүрэлдэхүүний хамт өнөөдөр Хархорин,Сандэй 2 худалдааны төв болон Саруул маркетад тус тус ажиллаж, худалдаа эрхлэгчид болон иргэд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байгаатай танилцлаа. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 2020 оны эхний 11 сард 37.0 хувь нь бөөний худалдаа, 63.0 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Хархорин худалдааны төв 1200, Сандэй 2 худалдааны төв 850 орчим түрээслэгч, саруул зах 130 түрээслэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж өдөрт дунджаар нийт 3500 орчим иргэн үйлчлүүлдэг байна.  

Нийслэл Улаанбаатар хотын хувьд хамгийн олон иргэд үйлчилдэг эдгээр худалдааны төвүүдэд худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон үйлчлүүлж буй иргэд өндөр эрсдэлтэй учир иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийн сахих нь хамгийн чухал юм. Ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн “Хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэх”-ийг уриаллаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..