© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Нийгэм

Хамгийн үр дүнтэй арга бол бүх нийтийн вакцинжуулалт

Олон улсын валютын сангаас "Төсвийн хяналт" тайланг танилцууллаа. Энэ тайланд улс орнууд Covid-19-ийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зарцуулж байгаа төсвийн бодлого хэрхэн дасан зохицож, “ногоон”, шударга, тогтвортой хэрэгжиж байгааг тоймлон эмхэтгэжээ.

Уг тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр ОУВС-гийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын захирал Витор Гаспар “Дэлхий даяар өрнөж буй Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт нь урьд өмнө байгаагүй хамгийн өндөр өгөөжтэй олон нийтийн төсөл байж болох юм” гэж онцлов. Тодруулбал, улс орнууд вакцинжуулалтыг илүү өргөжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүний ​​амь насыг аврах боломжтой гэсэн юм.

Мөн цар тахлыг дэлхийн хэмжээнд хяналтдаа авах хүртэл улс орнуудын төсвийн бодлого уян хатан, дэмжлэгтэй байх ёстой талаар тайланд дурдсан байна. Covid-19 халдварын эсрэг хариу бодлогын хүрээнд нэгэнт бий болсон орлогын ялгаатай буюу тэгш бус байдал, ялангуяа төрийн үндсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газрууд дунд хугацааны цогц бодлого хэрэгжүүлэх, шаардлагатай байгааг энэ тайланд онцолжээ.

Үүнд ажлын байр, татварын чадавхыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, бага насны хүүхдийн хөгжил зэрэг нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь насан туршийн боломжийг бэхжүүлж, итгэлцлийг сайжруулж, нийгмийн нэгдмэл байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно" гэдгийг тодотгосон байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..