© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Сүүлийн хоногт Улаанбаатарт 836, орон нутаг 48 тохиолдол батлагдаж, хоёр иргэн нас баржээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,100 хүнд шинжилгээ хийхэд 885 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 16,603болж байна. 885 тохиолдлын 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол 

  • 836 нь Улаанбаатар хотод,
  • 48 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,910
  • Хүндэвтэр 610
  • Хүнд 127
  • Маш хүнд 20 хүн байна.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/61настай эрэгтэй, 20 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..