© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

Каддафийн охиныг хоригийн жагсаалтаас хасчээ

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн охин Аишаг Европын Холбоо (ЕХ)-ны хар жагсаалтаас хассан талаар “Al Wasat” цахим хуудаст мэдээлжээ. Европын шүүх өнгөрсөн Лхагва гаригт хурандаа Муаммар Каддафийн охин Аиша Каддафиг хоригийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ.

Люксембург дэх ЕХ-ны шүүхийн шийдвэрт "Айша Каддафи нь Ливид олон жил амьдараагүй бөгөөд Ливийн улс төрийн амьдралд оролцоогүй” гэж дурдсан байна. Европын хориг арга хэмжээний жагсаалтаас хасах, эсвэл оруулах шийдвэрийг тус холбооны гишүүн орнууд гаргадаг. Шүүхийн шийдвэрийн хувьд хоёр сарын хугацаанд давж заалдах боломжтой аж.

Аиша Каддафиг 2011 оны хоёрдугаар сард ЕХ-ны хар жагсаалтад оруулжээ. Европын орнуудад зорчих, банкны үйлчилгээ авахыг хориглодог энэхүү жагсаалтад 2011 оны аравдугаар сард босогчдын гарт амиа алдсан Муаммар Каддафи, түүний хоёр хүү одоо хүртэл байгаа аж.

Каддафийн зургаа дахь хүү хурандаа Сейф аль-Араб 2011 оны дөрөвдүгээр сард НАТО-гийн агаарын дайралтын үеэр, дөрөв дэх хүү Мутаззим-Билла нь Хамисын тулалдаанд тус тус амиа алджээ.

Эх сурвалж: TASS

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..