© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Дэлхийд

Фэйсбүүк нь Энэтхэгийн цар тахлын улмаас Нарендра Моди огцрохыг уриалсан hashtag-ийг хаасан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг огцрохыг уриалсан hashtag-ийг лхагва гарагт фэйсбүүкээс богино хугацаанд хааж, Энэтхэгийн засгийн газрыг коронавирусын цар тахлыг хяналтаас алдсан гэж шүүмжилсэн 12000 гаруй бичлэгийг нийтэд үзүүлэхгүйгээр нуусан байна.

Энэтхэгтийн Фэйсбүүк хэрэглэгчид #ResignModi hashtag-ийг фэйсбүүк дээр үзэх боломжийг хаасныг Твиттерт хуудсуудаараа дамжуулан нийтэд мэдээлж эхлэсэн .

Дээрхи hashtag-ийг яагаад хаах болсноо тайлбарлахдаа "эдгээр бичлэгүүдийн зарим агуулга нь манай Олон нийтийн стандарттай зөрчилдөж байгаа тул ийм постуудыг түр хугацаагаар нуусан " гэсэн тайлбарыг өгчээ.

12.50 цагаас эхлээд тухайн hashtag -ийг дахин ашиглах боломжтой болсон бөгөөд түүнийг дахин сэргээсэн болохоо Facebook-ийн төлөөлөгч нь батлав.

"Бид Энэ hashtag-ийг Энэтхэгийн засгийн газрын хүсэлтээр бус , харин алдаа гарч түр хугацаагаар хаасан бөгөөд дараа нь сэргээсэн" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..