© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

ЭМЯ: 2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 10400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 76084 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1498, орон нутагт 683, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн.

361 ХҮН ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРЖЭЭ

Хүний эрхийн комиссоос эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн мэдээллийг нээлттэй зарлахгүй болж байгаа. Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулж байна. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 8538 хүн байгаагаас 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрийн байна. Гэхдээ эмнэлгийн орны нөөц бага байгаа учраас өвдсөн хүн бүрт эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болох эрсдэл өндөр байна.

Орон нутагт маш өндөр тохиолдол бүртгэгдэж байгаа учраас иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаж хөл хорионы дэглэмийг чанд баримтлахыг хүсч байна. Улаанбатар хотод 961.282  хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 835.775 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 930.522, хоёрдугаар тунд 806.916 хүн хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1.891.804 хүн нэгдүгээр тунд, 1.642.691 хүн бүрэн тунд хамрагдсан байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас олон нийтийн газраар хүүхдийг явуулахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд маш богино хугацаанд хүндэрч байгаа. Тиймээс хүүхэд хөнгөн өвддөг гэсэн ойлголттой байж болохгүй. Иймд хүүхдийн хоолой амыг зайлах, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай. Үүнээс гадна үнсэх, хоолыг ам, халбаганаас өгөхгүй байхыг зөвлөе. Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын 30-40 орчим хувь нь хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Мөн хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..