© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Спорт

Бермудын арал Олимпын алтан медальтай дэлхийн хамгийн жижиг улс боллоо

Токио 2020 зуны олимпын наадмыг медалийн тоогоор Япон, АНУ, Хятад, ОХУ, Их Британи улсууд тэргүүлж байна.

Харин Мягмар гарагийн өглөө Атлантын далайн бяцхан арал улсын тамирчин алтан медаль зүүсэн нь ховор тохиолдол болжээ. Бермуд нь Их Британийн захиргаанд байдаг, 63,000 орчим хүн амтай арал юм.

Тус арлын тамирчин 33 настай Флора Даффи олимпын наадмын триатлоны төрөлд түрүүлж, эх орноо медалийн жагсаалтад дээгүүр (24 дүгээрт) эрэмбэлүүлжээ. Тэрбээр дөрөв дэх олимпын наадамдаа оролцож, анх удаа түрүүлсэн юм.

“Бермуд шиг жижиг оронд төрсөн нь дэлхийн тавцанд том амжилт гаргаж чадахгүй гэсэн үг биш гэдгийг би залуу үеийнхэндээ ойлгуулахыг хүсэж байна” гэж тэр тэмцээнд түрүүлснийхээ дараа ярьжээ.

Бермудын тамирчны дараа барианд Их Британи, АНУ-ын тамирчид орсон байна.

Даффи 2008 оны Бээжингийн олимпын наадамд оролцох үеэр дугуй нь эвдэрч, тэмцээнээ дуусгаж чадаагүй юм. Үүний дараа тэр хэсэг хугацаанд спортыг орхиж байсан гэдэг.

Токио 2020 наадамд оролцохоор бэлдэж байхдаа хөлөө гэмтээж, нэг жил орчим дасгалаа тасалдуулж байжээ.

Энэ бүх бэрхшээлийн дараа тэр мөрөөдлөө биелүүлж, олимпын алтан медаль зүүж байна.

Даффийн алтан медалиас өмнө Бермудын арал 1976 оны Монреалийн олимпоос боксын төрлөөр авсан ганцхан хүрэл медальтай байжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..