© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Эдийн засаг

ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛАХ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Тогтвортой хөрөнгө оруулалтын нэгдсэн чуулга уулзалт (Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум)-ыг Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Чуулганд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, хөрөнгө оруулах боломжтой төслүүдтэй танилцаж байна. Ингэснээр хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой юм. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг тус чуулганд оролцож, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлогын томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжтой төслүүдийн  талаар танилцууллаа. 
Салбар яамнаас олон улсын стандартын шаардлага хангахуйц, олон улсын чанарын хяналтын тогтолцоо нэвтэрсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон, экспортын баримжаатай цогцолбор, паркуудыг дунд хугацаанд байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал,
     “Дархан арьс ширний цогцолбор”
     “Шинэ Ховд аж үйлдвэрийн парк”
     “Дорнод бүсийн хөдөө аж ахуйн  үйлдвэрлэл, технологийн парк” 
     “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулах”
Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг бүсчлэн байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж нээлттэй байна. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн хөдөө аж ахуйн салбарын хэлэлцүүлэгт оролцсон бол эх орондоо ургамлын тос, уурагт тэжээл, био дизель үйлдвэрлэн, экспортолж буй Майнд теч компани танилцуулгаа хийсэн юм. 

Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн чуулган нь хоёр улсын гадаад худалдааг өргөжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн байгаль орчны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал арга хэмжээ болж байна.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..