© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 19, Мягмар
Улаанбаатар °C
Улс төр

“Хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу зугтсан хүмүүсийн дансыг царцааж, гадаад паспортыг хүчингүй болгоно“

Хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу зугтсан хүмүүсийн дансыг царцааж, гадаад паспортыг хүчингүй болгох талаар сайд Х.Нямбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн. 

Тэрээр мөн "Гуравдугаар сарын 15-наас эхлээд чиптэй цахим гадаад паспорт руу шилжсэн. Өмнө нь хэрэглэгдэж байсан паспортууд дандаа энгийн буюу чипгүй.

Манай улс дипломат шугамаар гадаад улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд руу эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн паспортыг "Тухайн бичиг баримтыг олгосон байгууллага нь хүчин төгөлдөр бус" гэж үзэж байгаа бичгийг хүргүүлнэ. Гадаадад чөлөөтэй зорчиж байгаа хөдөлгөөнд нь хязгаарлалт тогтоох байдлаар зохицуулалт хийж байгаа.

Хууль эрх зүйн талаас нэлээд ярвигтай зүйлс бий. Өөрөөр хэлбэл, харьяалалгүй гэдэг агуулгаар эрх зүйн асуудал үүсэх вий гэдэг талаасаа аль аль улсад паспортыг хүчингүй болгож буй талаараа ялгамжтайгаар хандах, тухайн улс оронд үйлчилж буй хууль эрх зүйн орчинд нь нийцүүлж бичгээ өгч байгаа.

Манай улс "Go travel" гэдэг программ хангамжийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс үнэ төлбөргүй авсан. Нью-Йорк хотод албан ёсны хэлэлцээр хийгээд тус программыг ашигладаг нэгж тусдаа байгуулагдаж байгаа. Энэ бол мөнгө угаах терроризмтой тэмцэх, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй холбогдуулж тухайн хүмүүсийн зорчих хөдөлгөөнд нь хяналт тавьдаг программ. Энэхүү хангамжийг давхар ашиглахаар төлөвлөж байгаа" хэмээн хариуллаа. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..