© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

“Цэнхэр алт”-ыг хамгаалах, зүй зохистой ашиглах зөвлөмж гаргав

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриалгын хүрээнд гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Чуулганы зорилго нь Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцөө хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэхэд орших аж. Арга хэмжээний үеэр усны салбарын тулгамдсан асуудлууд, Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл, Ус ба тогтвортой хөгжил, Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь Компакт гэрээ, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалт ба уул уурхай зэрэг сэдвээр илтгэл өрнүүлэв.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.

Иймд хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдав.

Усны үндэсний чуулганыг угтаж,

“Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,

“Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,

“Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаануудыг зохион байгууллаа.

Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..