© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 22, Даваа
Улаанбаатар °C
Дэлхийд

Бенжамин Нетаньяху Батлан хамгаалахын сайдаа огцрууллаа

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн Батлан хамгаалахын сайдаа огцруулсан байна. Нетаньяхугийн шийдвэрийг эсэргүүцсэн олон зуун мянган хүн гудамжинд гарч жагсаалд нэгджээ. Иерусалимд түүний гэрийн ойролцоо жагсаж байсан иргэдийн эсрэг цагдаа нар даралтат ус ашигласан байна.

Израилийн Батлан хамгаалахын сайд Йоава Галлант шүүхийн шинэчлэлтэй холбоотой хуулийн төслөө буцааж татахыг олон нийтийн өмнө засгийн газартаа уриалжээ. Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шүүхийн шинэчлэл нь нийгэмд асар том хагарлыг бий болгож, иргэдийн уур хилэнг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бадрааж, цаашлаад улс орны аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Йоава Галлант хэлсэн байна.

Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарласан хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Израиль улсад гурав дахь сардаа үргэлжилж байна. Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал шүүгчдийг сонгон шалгаруулж, томилдог хороо засгийн газрын мэдэлд бүрэн шилжих юм байна. Түүнчлэн парламент нь олонхын саналаар Дээд шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжтой болох аж.

Авлигын хэрэгт шалгагдаж байгаа Нетаньяхуг хариуцлагаас мултрах зорилгоор хуулийн төслийг санаачилсан гэж иргэд буруутгаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..