© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 19, Мягмар
Улаанбаатар °C
Нийгэм

ХООЛ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа  эрхлэгч иргэн,аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 53.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол, хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 156 улсын (ахлах) байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. 

Хяналт шалгалтад 184 хүнсний үйлдвэр, цех, 1891 хүнсний худалдааны газар, 473 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нийт 2708 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулснаас 3284 зөрчил илрүүлж 67 хувийг барагдуулжээ. 

Үүнээс нийтлэг илэрсэн зөрчил, дутагдлуудыг нэрлэвэл: 
1.Барилга байгууламж, тоног төхөөрөмж, агуулах, тээврийн хэрэгсэл нь стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй зөрчил нийт шалгагдсан газрын 411 буюу 15.2 хувьд,
2.Дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажилладаггүй зөрчил 351 буюу 13 хувьд,
3.Хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн горимд хяналт хийж, бүртгэл хөтлөөгүй зөрчил  301 буюу 11.1 хувьд,
4.Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хөргүүр нь температур хэмжигчгүй, бүрэн ажиллаагүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчил 238 буюу 8.8 хувьд, 
5.Гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй зөрчил 215 буюу 7.9 хувьд,  
6.Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил 172 буюу 6.4 хувьд, 
7.Үйлдвэрлэсэн огноо, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй, шошгын зөрчилтэй зөрчил 36 буюу 1.3 хувьд тус тус илэрсэн байна. 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 20 газрын худалдаалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн нийт 123 дээжийг  СХЗГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай аймгуудын итгэмжлэгдсэн лабораторид 15 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад 120 дээж  шинжилсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан. БНХАУ-аас импортолсон ногоон хулуу, хаш, амтат чинжүү зэрэг бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн шинжилгээгээр нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байгааг устгуулж ажиллалаа. 

Хяналт шалгалтын явцад 13 төрлийн 669 нэрийн /давхардсан тоогоор/ 5262 ширхэг, 22141.1 мянган төгрөгийн үнэ бүхий хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн болон чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнээс хасуулсан бөгөөд үйлдвэрлэсэн огноо, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй, шошгын зөрчилтэй 9 төрлийн 98 нэрийн /давхардсан тоогоор/ 1573 ширхэг, 7930.7 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авхуулж, хүний амь нас, эрүүл мэндийг үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан.  

Хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлагад нийцүүлэн зөв хадгалах, сонгох, аюулгүй хүнс хэрэглэх талаар хэрэглэгч олонд чиглэсэн 285 зөвлөмж боловсруулж, 913 объектод хүргүүлэн, 6 шторк, 49 сэрэмжлүүлэг, 139 мэдээлэл, 308 мэдэгдэл, 708 постерыг олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулан, 17 удаагийн сургалтаар 749 иргэнд сургалт зохион байгуулан, 1002 объектын 2751 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаар улсын хэмжээнд нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..