© Dandaa.mn. 2011-2024
2-р сарын 24, Бямба
Улаанбаатар °C
Эдийн засаг

ҮР ТАРИАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН САЛБАР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулганы хүрээнд "Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан" Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанд салбар яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, "Дижитал агро интегрэйшн" ХХК, "Майнд теч" ХХК, Монголын тариаланчдын үндэсний холбоо болон үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч нарын 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Газар тариалангийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, хэрэгжилт; хаврын тариалалтын зөвлөмж, анхаарах асуудал; үр тарианы ургамал хамгаалал; хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ; тосны ургамал тариалалт, захиалгат тариаланг хөгжүүлэх боломжийн талаар илтгэгчид мэдээлэл, танилцуулга өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Мөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Туушин зочид буудлын Соёмбо танхимд болж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..