© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 19, Мягмар
Улаанбаатар °C
Дэлхийд

НҮБ: Энэтхэг улс энэ онд хүн амаараа Хятадыг гүйцнэ

Энэтхэг улс энэ онд хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн их хүн амтай улс болно гэж НҮБ-аас танилцууллаа.  Энэтхэгийн хүн ам удахгүй 1.428.6 тэрбумд хүрч,  Хятадын 1.425.7 тэрбум хүн амаас 2.9 саяар давна гэж НҮБ тооцоолжээ.

БНХАУ-д төрөлт огцом буурч, хүн ам нь өнгөрсөн онд 1961 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан. Түүнчлэн Энэтхэг улсад төрөлт жилээс жилд буурч байгаа аж. Энэтхэг улс сүүлийн 140 жилийн турш 10 жил тутамд хүн амын тооллого явуулсаар иржээ. Хамгийн сүүлд 2011 онд тооллого явагдсан бөгөөд 2021 онд явагдах ёстой байсан хүн амын тооллого цар тахлын улмаас 2024 онд болгож хойшлогджээ.

Харин дэлхийн хүн амын хувьд өнгөрсөн оны 11-р сард 8 тэрбумд хүрсэн билээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..