© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 4, Бямба
Улаанбаатар °C
Боловсрол

ШУТИС-ийн МХТС-ийн доктор, профессор И.Цэрэн-Онолт:ШУТИС болон гадаадын их сургуулийн ахисан түвшний оюутнуудын солилцоо идэвхжиж байна

БНХАУ-ын Анхуй их сургууль, Тайваны Цинхуа их сургуулийн ахисан түвшний судлаач оюутнууд 2023 оны 9-р сард ШУТИС-ийн МХТС дээр ирж ажиллаж байна.ШУТИС ба Анхуй их сургуулийн хооронд 2021 оноос Хиймэл оюун ухаан ашиглан эмийн зохиомж дахин бүтээх сэдэвт хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн багийн гишүүд 2023 оны зун Анхуй их сургуулийн Хиймэл оюуны сургуулийн багт очиж 1 сарын хугацаатай ажилласан. Мөн Тайваны Цинхуа их сургууль, ШУТИС-ийн хооронд 2018 оноос Өвчин оношилгооны биочипийн зохиомж хөгжүүлэх, үйлдвэрлэх судалгааг хамтран хэрэгжүүлж байна.

Дээрх төслүүдийн ШУТИС-ийн багийн удирдагч МХТС-ийн профессор И.Цэрэн-Онолтын судалгааны КОИНС лабораторд гадаад, дотоодын залуу судлаачид харилцан айлчилж, хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажил амжилттай гүйцэтгэж байна. Тухайлбал, МХТС-ийн багш Др Б.Долгорсүрэн, докторант Н.Анхбаяр нар хамтрагч талын их сургуулийн лабораторуудад зочлон ажиллаж, хамтарсан судалгааны үр дүнгүүдээ ОУ-ын хурлуудад илтгэх, сэтгүүлд хэвлүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.50.206.95] 2023/09/21
tasarhai
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..