© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

Израилийн арми Газын засгийн газрын байрыг эзлэв

Израилийн Батлан ​​хамгаалах хүчний 7-р хуягт танкийн бригад болон явган цэргийн 1-р бригадын анги нэгтгэлүүд Газа хотын Шейх Ижлин болон Римал дүүрэгт Хамас бүлэглэлийн засгийн газрын хэд хэдэн байрыг эзэлсэн байна. Үүнд парламент, засгийн газрын цогцолбор, Газын зурвасын цагдаагийн төв байр зэрэг багтаж буй.

Мөн Газын зурваст зэвсэг үйлдвэрлэх, хөгжүүлэх үүрэг гүйцэтгэж байсан их сургуулийн сургалтын баазыг хяналтдаа авсан гэж мэдээллээ.
Өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэрэл зургуудад Голани бригадын цэргүүд парламентын ордон болон Газын цэргийн цагдаагийн төв байр дотор байгааг харуулсан байна.

Газад нэвтэрснээс хойш Израилийн 45 цэрэг,  сөргөлдөөн эхэлснээс хойш нийтдээ 364 цэрэг офицер амь үрэгджээ.

 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..