© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

В.Путины 2030 хүртэл ОХУ-ыг удирдах эрхээ авлаа

ОХУ-ын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц Ням гаригийн 12:50 цагийн байдлаар улсын хэмжээнд 65.05 хувьтай байна гэж тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн. Ням гарагийн орой саналын хуудасны 95.04 хувийг тоолж дууссаны дараа одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 87.32 хувийн саналаар ялсныг "BBC" гэх мэт олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Сонгуулийн үр дүнгээр Путин дор хаяж 2030 он хүртэл буюу 77 нас хүртлээ төрийг удирдахаар болж байна гэсэн үг.

ЗХУ-ын  удирдагч агсан Иосиф Сталинаас хойш хамгийн урт хугацаанд төрийн эрх барьсан Оросын удирдагч тэрбээр гурав дахь бүтэн 10 жилийг засаглахаар болж байна. Нийт найман сая хүн цахимаар саналаа өгсөн ба Путины өрсөлдөгч Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная Берлин дэх Оросын Элчин сайдын яаманд саналаа өгсөн. Тэрбээр  "Путины эсрэг үр дүн" тэмцлийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн бөгөөд саналын хуудаснаа өөрийн талийгаач нөхрийн нэрийг бичсэн гэжээ. Путины засаг захиргааг эсэргүүцсэн 75 хүн баривчлагдсан агаад эдгээр хүмүүс саналын хайрцагийг галдан шатааж, ногоон будаг асгасны сацуу санал хураалтын байрны гадаа жагсаал хийсэн хэргээр саатуулагдсан байна.

Оросын сөрөг хүчний удирдагч, талийгаач Алексей Навальныйгийн ойр дотны хүн Иван Жданов орон нутгийн цагаар 12.00 цагт сөрөг хүчнийхэн сонгуулийн хэсгийн хороодод жагсаал зохион байгуулсныг амжилттай болсон гэж цахим хуудаснаа нийтэлсэн. Жданов бол Навальныйгийн байгуулсан Авлигатай тэмцэх сангийн тэргүүн юм. Гүржийн нийслэл Атланта, Берлин, Лондон, Бишкек зэрэг олон орнуудын Оросын Элчин сайдын яамны гадаа хэдэн зуун хүмүүс тэмцэл өрнүүлсэн байна. Тэд Путиныг эсэргүүцсэн лоозон барьсж сонгуулийн дүн будлиантай гарна гэдэгт гүн итгэжээ.

Энэ удаагийн сонгуулийн дүн гуравдугаар сарын 18-ны үдээс хойш гарах төлөвтэй байгаа ч нэр дэвшигчдийн саналын тоо 50 хувиас илүү гарахгүй бол гурван долоо хоногийн дараа дахин санал хураалт явагдах аж.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт дөрвөн хүн өрсөлдөж байгаа ч үр дүн нь ялгаагүй Путин ялж, дайн үргэлжлэнэ гэж дэлхий нийт эмээж байна. Санал хураалтыг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулаад зогсохгүй тухайн вэбсайтад халдах гэж оролдсон талаар Сонгуулийн хорооноос мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхээс 15:00 цагийн хооронд дунд болон өндөр зэрэглэлийн 19 мянга гаруй аюултай халдлага бүртгэгдсэн байна. Москва хотод 2200 гаруй санал авах байр байгуулж, онлайнаар санал хураалтыг өдрийн цагаар явуулах боломжтой болсон ба оршин суугчдаас гадна  бүс нутгаас ирсэн ОХУ-ын иргэд холбогдох өргөдлөө өгсний дараа нийслэлд саналаа өгөх боломжтой болсон. Москва мужид 3900 гаруй санал авах байр байгуулагдсан бөгөөд эцсийн дүнг олон нийтэд зарлаагүй байна. Бүс нутгийн  болон олон улсын санал хураалт дууссаны дараа буюу гуравдугаар сарын 18-ны үдээс хойш ирэх зургаан жилийн Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний нэрийг зарлах төлөвтэй байна.

Путины "бүрэн  эрхт" ялалт

Путинээс гадна нэр дэвшсэн гурван хүн Кремлийн тавьж буй жүжгийн дүрүүд байсан гэх таамгийг ажиглагчид дэвшүүлжээ. Коммунист Николай Харитонов  сонгуулийн санал хураалтын дүнгээр 4.6-4.7 хувийн санал авсан. Парламентын дэд дарга Владислав Даванков 3.6-4.2 хувийн санал авчээ. Үндсэрхэг үзэлтэй ЛДПР-ын Леонид Слуцкий 2.5-3 хувийн саналаар дөрөвдүгээрт орсон.  Украины Ерөнхийлөгч Зеленский энэ удаагийн сонгуулийг буруутган, Путинг эрх мэдлийн төлөө амиа өгөхгүй тул санал худалдан авч байна гэв.

ОХУ-ын төрийн телевизээр Владимир Путин бараг 88 хувийн санал авч, дахин сонгуульд ялалт байгууллаа гэсэн анхны дүнг харуулахад хардлага улам их нэмэгдсэн юм.  Одоо Орос даяар санал хураалт хаагдсан ч гадаадад байгаа оросууд орон нутгийн цагаар 20:00 цаг хүртэл өөрийн орны Элчин сайдын яаманд саналаа өгчээ. ”BBC" агентлагийн мэдээлснээр,  Владимир Путин урьдчилан таамаглаж болох үнэмлэхүй ялалт байгуулж байна. Хэдийгээр Путин олон оросуудын дунд нэр хүндтэй боловч энэ удаагийн сонгуульд түүнд жинхэнэ өрсөлдөгчид байхгүй бөгөөд түүний тав дахь бүрэн эрхийн хугацаа үндсэндээ өгөгдсөн.

ОХУ-ын хамгийн баруун хязгаарын Калининград мужид сонгуулийн санал авах байрууд 20:00 цагт хаагдсан байна.  "Орон нутгийн цагаар 20:00 цагт тус бүс нутагт байнгын ажиллагаатай 563 санал авах байр, зургаан түр санал авах байр бүгд хаагдсан. Литва, Польшийн хил дээр байгуулагдсан таван хэсгийн хороо мөн хаагдсан. Саналын хуудсыг тоолж эхэлсэн" гэж бүс нутгийн сонгуулийн хорооноос мэдээлсэн. Алсын зайнаас цахим санал өгөх системээр 61579 сонгогч саналаа өгсөн нь цахимаар бүртгүүлсэн сонгогчдын 91 хувийг эзэлж байна.Сонгуулийн төв хорооны мэдээлснээр 20:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 73.33 хувьтай болсон. Москвагийн цагаар (GMT-ийн 17:00) гуравдугаар сарын 17-нд орон даяар саналын хуудсыг тоолж эхлээд байна.

Эх сурвалж: BBC, Tass, CNN

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..