© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 5, Мягмар
Улаанбаатар °C
Дэлхийд

Хамас гал зогсоох саналыг хүлээн авлаа

Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг чөлөөлөх хэлэлцээр байгуулах тухай Катар, Египетийн  саналыг хүлээн авснаа Хамас мэдэгдлээ. Одоо Израилийн тал  ямар шийдвэр гаргахаас хамаарах төлөвтэй байна. "Бөмбөлөг одоо Израилийн талбайд байна" гэж Палестины бүлгийн албан тушаалтан хэлжээ. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамасын санал "Израилийн үндсэн шаардлагаас хэт хол байна" гэж мэдэгдсэн ч хэлэлцээчид үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэжээ. Хэлэлцээрийн үндэс нь хэдэн долоо хоног үргэлжилсэн тулааныг зогсоож, Хамас бүлэглэлийн барьцаанд байсан зуу гаруй  хүнийг суллах явдал юм.

Израилийн арми Палестинчуудыг Рафах хотын зүүн хэсгээс нүүхийг уриалснаас  хойш хэдэн цагийн дараа Хамас гал зогсоох мэдэгдэл хийв. Хэдэн арван мянган оршин суугчид нүүсэн  бөгөөд Даваа гаригт  олон хүн машин, илжиг тэргэнд чихэлдэж байгаа харагдсан. Хамасын албаны хүн Израилийн агаарын цохилтын дараа нүүлгэн шилжүүлэх тушаалыг "аюултай хурцадмал байдал" гэж нэрлэжээ.

Даваа гаригийн орой Хамасын улс төрийн удирдагч Исмаил Хание Катарын ерөнхий сайд болон Египетийн тагнуулын газрын даргад "гал зогсоох хэлэлцээрийн талаарх тэдний саналыг зөвшөөрсөн" гэж мэдэгдсэн байна.

Энэ талаар  Палестины өндөр албан тушаалтан “ВВС”-д хэлэхдээ, хэрэв нөхцөл байдал хангагдвал Хамас "дайсагнасан үйл ажиллагааг" үүрд зогсоохоор тохиролцсон байна. Ингэснээр Хамас зэвсэгт тэмцлээ дуусгахаар төлөвлөж магадгүй гэсэн шинжээчдийн дүгнэлтэд хүрсэн. Гэвч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хэрэв Израиль мөн адил гал зогсоох шийдвэр гаргавал  хоёр үе шаттай гал зогсоох хэлэлцээр хийх  ба үе шат бүр нь 42 хоног үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..