© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 20, Даваа
Улаанбаатар °C
Улс төр

Х.Булгантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн анх удаа агентлагийн даргаар томилогдлоо

Өнөөдрийн /2024.05.08/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэн, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа нар танилцууллаа. Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн томилгоо хийгдлээ. Өнгөрсөн онд сонгон шалгаруулалт зарласан байсан юм. Ингээд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнэ гэж залууг томиллоо.

Түүнийг томилох бүрэн боломжтойг ТАЗ болон АТГ-аас мэдэгдсэн. Ингэснээр Төрийн албаны тухай хуулинд өнгөрсөн жил өөрчлөлт хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ажиллах боломж бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалтыг хийсэн. Төрийн албан нийтдээ 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй ажилладаг ч гэсэн үүний 10 хувь нь төрийн захиргааны албанд, удирдах албан тушаалд дэвшиж ажиллах боломж бололцоо байдаггүй. Төрийн албаны хуулийн дагуу бол олон өгөх шалгалт, тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон тоног төхөөрөмж маш муу байсан. Харин бид үүнийг нь нээж өгсөн" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..