Бидний тухай

Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт танд энэ өдрийн мэндийг хүргэе.

     Геганэт ХХК нь Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд програм хангамж, веб дизайны бүтээгдэхүүнийг зах зээлд гаргадаг компани юм.
Манай компани нь 2008 оноос эхлэн арвин их туршлага дээрээ үндэслэн Монгол Үндэстэний хэмжээний хэрэглээг бий болгох www.dandaa.mn портал сайтыг ажилуулахаар та бүхэнд танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.
Та манай цахим хуудасаар дамжуулан өдөр бүр шинэлэг мэдээ, мэдээллийг цаг хугацаа алдахгүйгээр хүлээн авах бүрэн боломжийг бид нээн өгөх болно. Цаашид бид хэрэглэгч таны интернет хэрэглээг судлан шинэ шинэ боломжийг агуулсан монгол үндэстний өдөр бүрийн хэрэглээний нэгээхэн хэсэг болгон байнга хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Манай сайтанд зочилсон хэрэглэгч таньдаа баярлалаа,
WWW.DANDAA.MN Сайтын хамт олон
Интернет хэрэглэгч та www.dandaa.mn сайтанд зочилсноор:

Мэдээ, мэдээлэл Хэрэглэгчийн цахим хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг танд хүргэх ба гэрээт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг оруулахаас гадна DANDAA сайтын хэвлэл мэдээллийн багын бэлтгэсэн оновчтой мэдээллийг давхар оруулж байх болно.
Фото мэдээлэл Интернет хэрэглэгчийн шаардлагад нийцсэн зураг мэдээллүүдийг байнга шинэчлэн оруулахаас гадна хэрэглэгчийн илгээсэн хөгжилтэй зурагууд, DANDAA сайтын Фото студийн зураглаач нарын оруулсан сонирхол татам зургийг байнга оруулж байх болно.
Төрөл бүрийн видео мэдээлэл Мэдээллийг уншихаас илүүтэйгээр сонсох, үзэх сонирхолтой хэрэглэгчддээ зориулаад шинэ соргог мэдээллүүдийг дүрсжүүлэн оруулж байх ба цаашлаад хэрэглэгчдээс ирүүлсэн төрөл бүрийн видео мэдээллүүдийг төрөлжүүлэн олны хүртээл болгоно. DANDAA Сайтын дэргэдэх Могол Интертаймент видео студио нь сонирхол татахуйц бичлэгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд, дүрсний өндөр чанартайгаар танд хүргэж байх болно. Түүнээс гадна манай студийн хийсэн сонирхолтой рекламууд бас энд байршина.
Зурхай Монгол үндэстэний өдөр тутмын бас нэг хэрэглээ нь зурхай байдагтай хүн бүр маргахгүй бизээ. Тэгвэл та манай сайтаар дамжуулан өдөр тутмын зурхай, зурлага, өрнө, дорны зурхай, фэнг шү, Ордуудын тухай, жилийн зурлага, 7 хонгийн зурхай гэх мэт зурхайтай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авах боломжоор бид хангалаа. Энэхүү хуудас нь таны өдөр тутмын байнгийн хэрэглээ болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.
Цаг агаар Цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн Монгол улсын нутаг дэвсгэрт цаг агаар ямар байх талаархи бүхий л мэдээллийг танд урьдчилан хүргэж байх болно.
Валютын ханш Бүх банк санхүүгийн байгууллагуудын валютын ханшийг харгалзуулан харуулах нь цахим хэрэглэгчийн хувьд цаг хугацааг хэмнэсэн явдал болно.
Тээврийн хуваарь Авто тээврийн хэрэгслүүдийн чиглэл, орон нутгийн авто тээврийн хэрэгслийн хуваарь, нислэгийн хуваарь, үнэ ханш, маршрут гэх мэт бүхий л дэлгэрэнгүй мэдээллээр хангах боломжтой.
Зөвлөгөө Төрөл бүрийн зөвлөгөөг танд болон таны гэр бүлд, гэрийн эзэгтэй нарт зориулан оруулах болно. Эрүүл мэндэд юу тустай байдаг тухай, Ахуйн хэрэглээний төрөл бүрийн зөвлөгөө, Компьютер ашиглах тухай, Монгол хэл дээр төрөл бүрийн хичээлүүд гэх мэт таны үр хүүхэд хүртэл хэрэгтэй ашиг тусаа өгөх янз бүрийн зөвөлгөөг дандаа хүргэж байх болно.
Танилцья Танд онлайн найз нөхөд хэрэгтэй юу аль эсвэл бизнесийн хамтрагч хэрэгтэй юу. Энэхүү хуудсаар дамжуулан таньтай болон хэн нэгэнтэй та танилцах боломжтой.
Лавлах Та лавлах утас руу өдөрт хичнээн залгаж мэдээлэл авдаг вэ? Гэсэн асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Мэдэгдэхгүй ч гэсэн таны халааснаас их хэмжээний мөнгө гарчихсан л байдаг. Тэгвэл манай сайт Интернет лавлах үйлчилгээг танд санал болгож байна.
Дуу хөгжим Манай сайт нь цоо шинэ интернет хөгжмийн сувгийг бий болгож чадлаа. Ингэснээр бид гэрээт хамтлаг дуучдын цомгийг борлуулах, өндөр дуугаралтын давтамжтай mp3 дууг татан авах, сонсох, сонсох явцдаа дууны үг хайх системийг ашиглан үгийг харах, караоке дуулах, шинэ клипүүдийг цаг алдалгүй үзэх боломжийг хөгжим сонирхогч бүхий насны хүмүүстээ хүргэж байгаадаа туйлын баяртай байна.
Гар утас Монгол улсад гар утас ашигладаггүй хүн бараг байхгүй болсон гэдэгтэй маргахгүй байх Монгол улсын бүх суурин газруудад Мобиком, Скайтел, Жи-Мобайл, Юнителийн сүлжээ орсон байгаа. Тэгвэл та өөрийн гар утасаа ашиглаад төрөл бүрийн ая, дуу, ханын зураг, жижиг хэмжээний клип, кино татан авч утсандаа суулгах бүрэн боломжтой. Мөн гар утасаа ашиглан wap.dandaa.mn гэсэн хаягаар манай гар утасанд зориулан боловсруулсан цахим хуудасыг үзэх боломжтой.
Тоглоом Та компьютер тоглоом сонирхдог бол энэ хуудас танд таалагдах болно. Компьютер тоглоомын төрөл бүрийн код, сериал дугаар, нууц дугаарууд, сүүлийн үеийн тоглоомуудын мэдээлэл, шинэ тоглоомуудын татан авах, интернетээр флаш тоглоом тоглох, интернет тоглоомын тэмцээнд оролцон азтан болох зэрэг олон давуу талуудыг тусгасан шинэ хуудасандаа ороод үзээрэй. Танд лав таалагдана.
Бусад
Дандаа ажил Танд ажил хэрэгтэй байна уу, Танай байгууллагад ажиллах хүчин шаардлагатай байна уу тэгвэл ажиллах хүчин болон бэлэн ажлын байрны зар бүхий мэдээллийн нэгдсэн портал сайтанд та тавтай морилно уу. Та одоо ажил хайж гадуур явж цаг хугацаа алдах шаардлагагүй боллоо мөн ажил олгогч та мөн адил ажилтан хайж энэ тэнд зарлал өгөх шаардлагагүй.
Дандаа мессенжер Төрөл бүрийн бүлэгт харъяалагдан хоорондоо ажил хэргийн болон найз нөхдийн хүрээлэлд хоорондоо чатлах өргөн боломжийг олгоно. Мөн та Yahoo Messenger, MSN Messenger-ийн хаягтай хэрэглэгчтэй хүртэл чатлах өргөн боломжтой.
Дандаа шейр Танд том багтаамжтай файлуудыг интернетэд байршуулах ажлын шаардлага гарч байгаа бол манай үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Та болон танай байгууллага интернетээр кино, дуу, клип олон түгээдэг бол өргөн хэрэглээний програмуудыг хүмүүст татан авах байдлаар тараадаг бол энэ үйлчилгээг та ашиглах хэрэгтэй.
Үйлчилгээний ерөнхий нөхцөл
  1. www.dandaa.mn нь Монгол үндэстэний хэмжээнд цахим хуудсаар дамжуулан бодит мэдээллийг хурдан шуурхай хүргэх зорилгоор ажиллахыг эрмэлзэх тул бусдыг доромжлох, нэр төрийг гутаах, садар самууныг сурталчилах зорилготой аливаа мэдээ, мэдээллийг www.dandaa.mn сайтын админ устгах бүрэн эрхтэй байна.
  2. www.dandaa.mn сайт нь мэдээ бүрийн дор сэтгэгдэл бичих эрхтэй байх тул тухайн сэтгэгдэлийг бичсэн этгээдийн өмнөөс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба тухайн мэдээний шаардлагаас хамааран зарим тохиолдолд сэтгэгдэл бичих боломжгүй байж болно.
  3. www.dandaa.mn сайт нь гэрээт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээллийг зөвшөөрлийн дагуу цахим хэлбэрээр хэрэглэгчидэд хүргэдэг тул тухайн хэвлэл мэдээллийн эх сурвалжийн өмнөөс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  4. Уг сайтанд байршуулсан www.dandaa.mn нь өөрөө эх сурвалж нь болсон аливаа мэдээллийг бусдад болон өөртөө ашиглах тохиолдолд уг сайтын нэрийг дурьдах ёстой.
  5. www.dandaa.mn Сайтанд байршсан реклам зар сурталчилгааны бодит үнэн байдлыг зарлуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүс хариуцана.
  6. Манай сайт нь хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд үргэлж нээлттэй байх болно.
Үйлчилгээний нөхцөл
  1. Мэдээ бүр нь сэтгэгдэл оруулах боломжтой бөгөөд сэтгэгдэлд тухайн хэрэглэгч нь өөрийн үзэл санааг чөлөөтэй илэрхийлэх ёстой бөгөөд ингэхдээ ямарваа зандалчилсан, зүй зохисгүй үг хэллэг хэрэглэхгүй байхыг хичээх ёстой.
  2. Гишүүнээр элссэн тохиолдолд гишүүн нь өөрийн эрхийн хүрээнд хийсэн бүхий л үйлдлээ бүрэн хариуцана.
Сайтын гишүүнээр элсэх
Цахим хэрэглэгч та сайтын гишүүн болсноор мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь авахаас гадна гишүүнчлэл аваагүй хэрэглэгчээс илүү давамгай байдлаар сайтад холбогдоно.
  1. Сайтын гишүүнчлэлийн ID дугаар нь давхардахгүй байх ба a-z, A-Z, _, -,0-9 тэмдэгтүүдийг зөвшөөрөх ба 40 ихгүй урттай байхыг зөвшөөрнө. Жишээлбэл: geganet_dandaa@dandaa.mn гэх мэт....
  2. Нууц үг нь 20 ихгүй урттай байх ба дурын тэмдэгтийг хүлээн зөвшөөрнө.
  3. Сайтын гишүүнчлэлээр элсэхэд нэмэлт мэдээллүүдийг танаас шаардах бөгөөд та тухайн мэдээллүүдийг үнэн зөв, бодитоор оруулах ёстой гэдгийг анхаарна уу.
  4. Гишүүнчлэлээр бүртгүүлснээс хойш та гишүүнчлэлийн эрхээ 360 хоног ашиглаагүй тохиолдолд автоматаар системээс устгагдах болно гэдгийг анхаарна уу.
Сайтын модератораар элсэх
Модератор нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс сонирхолтой мэдээллийг эх хэл рүүгээ орчуулан www.dandaa.mn сайтаар дамжуулан цахим хэрэглэгчидэд хүргэх сайн дурын интернет хэрэглэгч байна.

Модератор нь www.dandaa.mn сайтад мэдээлэл оруулсныхаа үндсэн дээр тухайн мэдээнд тохирох үнэлэмжийн дагуу урамшуулал авдаг байна.
Модераторт тавигдах шаардлага
  1. Англи, Орос, Хятад хэлийг орчуулгийн түвшинд бүрэн эзэмшсэн
  2. Монгол үг хэллэгийн баялаг урын сантай
  3. Найруулан бичих чадвартай
  4. Интернетийн орчинд ажиллах чадвартай
  5. Өөрийн эзэмшил бүхий Олон улсын Мастер, Виза карттай байх
  6. Хариуцлага хүлээх чадвартай
Модераторын үүрэг
  1. Модератор нь төрөл бүрийн веб сайтаас мэдээлэл орчуулан www.dandaa.mn веб сайтанд оруулна
  2. Модератор нь веб сайтанд хандах өөрийн эрхийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг хүлээнэ.
  3. Модератор нь орчуулж буй мэдээллийн эх сурвалжийг заавал дурьдах бөгөөд орчуулгийн ямарваа алдаа гаргахгүй байх үүрэгтэй.
  4. Модератор нь дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс мэдээлэл хуулбарлан орчуулсан байдлаар засаж сайжруулан мэдээ оруулах аваас тухайн сарын урамшууллын дүнгээс 30% суутгагдана.
Модераторын хариуцлага
  1. Модератор нь орчуулгын алдаа гарган буруу ташаа мэдээлэл оруулснаас үүдэн гарах аливаа хариуцлагыг бүрэн хариуцана.
Холбоо барих
Манай хаяг: Улаанбаатар хот, СБД, Бага тойруу-49, Мэдээллийн Технологийн Үндэсний Төв, 223 тоот.
Веб сайт: www.geganet.mn
И-мэйл хаяг: info@geganet.mn
Утас: 11-312901
Факс: (976)-11-312901