© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 28, Ням
Улаанбаатар °C
Эдийн засаг

" МОНГОЛ НОГОО" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Төслийн Хаалтын арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

Төслийн хаалтын арга хэмжээгээр Монгол Улсын хүнсний ногооны салбарын хөгжил, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.

“Монгол ногоо” төслийг хэрэгжүүлсэнээр үр, сорт шинэчлэл, гибрид үр нийлүүлэх, хураалтын шинэ технологи, 1500 орчим ногоочдод зоорийн дэмжлэг зэргийг үзүүлсэн байна. Хүнсний ногооны шинэ сорт, үрийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байцаа, шар манжин, сонгино, сармисны үйлдвэрлэл өнгөрсөн оны байдлаар 2.4 дахин нэмэгджээ.

2015 онд хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 40 хувийг хангаж байсан бол 2023 онд 80 хувьд хүрчээ.

Мөн өөрсдийн тарьж, ургуулсан төмс, хүнсний ногоог зах зээлд борлуулах зорилгоор 7 сумын 120 гаруй тариаланчид нэгдэж борлуулалтын дундын хоршоо байгуулсан байна. Тус хоршоогоороо дамжуулан захиалгаар нийлүүлэлт хийж, хэрэглэгчдийн гарт гарал үүслийн баталгаат хүнсний ногоог хүргэж үйлчилж байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний ногооны хангамж 4 улирлын турш тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..